Бидний тухай

Парис дахь Монгол гүйгчдийн  клуб

Танилцуулга

Парис дахь Монгол гүйгчдийн  клуб нь 2019 оны 6 сараас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 40 гишүүнтэй ба байнга бэлтгэл сургуулилтаа ойролцоогоор 5-10 хүнтэй хийдэг. Бид сард 2-4 удаа амралтын өдрөөр парк, голын эрэг дагуу, ууланд бэлтгэл хийж цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг. Клуб байгуулагдсанаас хойш Францын болон олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцсон. Уг клубт маань ихэнхидээ анхлан гүйгчид байдаг ба бүх насны, эрэгтэй эмэгтэй гүйгчид бие биенээ урамшуулан бэлтгэл, сургуулилт хийдэг.

Бидний зорилт

Mанай клуб нь зөвхөн гүйх биш хамтдаа ууланд алхах, хүүхэд багачууд, залуустайгаа хамт спорт хийх, тоглох, хүүхдүүддээ эерэг жишээ үзүүлэх гэх мэт үйл ажиллагаа хийнэ гэж төлөвлөж байгаа. Ирээдүйд зөвхөн гүйх биш Францад, Европт байгаа элэг нэгт ахан дүүстэйгээ цагийг боловсон, хөгжилтэй, үр өгөөжтэй өнгөрүүлж дархлаагаа дэмжихийн хажуугаар, хүрээлэл үүсгэж, цаашлан нийгэмдээ, улсдаа эерэгээр нөлөөлөх нь бас нэг зорилго маань билээ.

Үйл ажиллагаа

Бид зөвхөн гүйлт биш, ууланд алхалт, сэлэлт, дугуй, squash, бүжиг гэх мэт олон төрлийн өдөрлөг зохион байгуулдаг. Мөн жилийн онцлох өдрүүдийг хамтдаа тэмдэглэж өнгөрүүлдэг. Жишээ нь Хаврын баяр, Цагаан сар, Хүүхдийн баяр (спорт өдөрлөг), Шинэ жил гэх мэт.

Marathon du Mont-Blanc