Marathon du Mont-Blanc

Marathon du Mont Blanc 2022

Mont Blanc тэмцээний талаархи мэдээлэл

2024 оны тэмцээний тов гарсан. 2024 оны 6 сарын 29 (хагас сайн)- 30 (бүтэн сайн)нд зохион байгуулагдах болно.

Альпийн нуруугаар уралдаж гүйнэ гэдэг энэхүү домогт тэмцээн нь уулын орой руу босоо чиглэлээр гүйдэг 10км, хэт ачаалал өгдөг 90 км ултра гэх мэт олон төрөл нэмэгдсэнээр одоогоор Франц ба Европт зохиогддог тэмцээнүүд дотор бүртгэгчдийн тоогоор дээгүүр ордог болсон байна. Албан ёсны вэбсайтаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Mont Blanc тэмцээний талаархи түгээмэл асуулт, хариулт

  • Би аль ангилалд орж гүйвэл зохимжтой вэ?
    • Нийт 8 ангилалаас өөрт тохирохыг сонгоод оролцоно. 23к, 42к, 90к сугалаатай ба сугалаа 10 сард зохион байгуулагдана. Хэрвээ сугалаанд таарахгүй бол бусад сугалаагүй ангилалаас сонгоод оролцоорой. АНХААР!!!! Хэрвээ 23к,42к,Дуо Этвайле орох бол маш их бэлтгэл хийх хэрэгтэй. Цагийн хязгаартай бас шөнийн гүйлт (дуо) тул аюултай.
Цагийн хязгаар: 6 цагийн дотор гүйж дуусгахгүй бол тэмцээнд орсон гэж үзэхгүй.
Сугалаа: Зөвхөн сугалаанд таарсан азтай хүмүүс орно. Эсвэл charity мөнгө хандивлаж болно.
  • Альпийн нурууны тэмцээн гэхээр маш хүнд үү? Би гүйж чадах уу?
    • 10км-т орох хүмүүст ямар нэг шаардлага тавьдаггүй. Уул өөдөө 280 m өгсөж уруудана. Хамгийн ачаалал бага. Гэхдээ тэмцээнд орохоос өмнө бэлтгэл хийхийг зөвлөдөг. 10 км-т бүртгүүлэх тохиолдолд доорхи линкээр (2024 оны линк хараахан гараагүй байна.)орж бүртгүүлнэ үү. (Клуб гэдэг хэсэгт TSAST-UUL гэж оруулаарай.)
    • 23км-т орох хүмүүст бэлтгэл хийсэн байхыг шаарддаг. Уул өөдөө 1680м өгсөөд, уулын уруу 870м уруудана. Ууланд гүйгчдийн UTMB онооноос 270 оноо авсан байвал сайн гэж зөвлөдөг. Уулын тэмцээнд ордог хүмүүс тэмцээнд орох тусам энэ оноо нь ихсээд явдаг. 23км-т орох хүмүүс заавал өмнөхь сар нь 100км, 2 сарын өмнөхь нь 50км гүйлтийн бэлтгэл хийсэн хүмүүс орохыг зөвлье. Хэрвээ бэлтгэл хийж амжихгүй бол 10км-т бүртгүүлсэн нь ашигтай.
    • 42км-т орох хүмүүст өндөр шаардлага тавьдаг. Мэдээж гэмтэл бэртэл авахгүй гэсэн үүднээс. UTMB оноо 350 оноог шаарддаг ба өөдөө 2540м өгсөж, 2540м уруудна. Зам нь маш их бэрхшээлтэй замд ордог. (Эцсийн эцэст энэ нь жинхэнэ Альпийн марафон шүү дээ. 42км).
  • Байраа хэрхэн захиалах вэ?
    • Жил бүр бид хамтдаа байр захиалдаг. 2023 онд бид 2 байр захиалсан ба нийт 26 хүн явсан. Жил бүр удирдах зөвлөл байраа хайгаад, өөрсдийн нэр дээр захиалдаг. 2024 оны байр захиалахад доорхийг анхаарна уу. Байр захиалахад хамгийн их хүндрэлтэй нь анх захиалга өгөхөд явна гэж нэрээ өгдөг ч яг тухайн өдөр нь гэнэтийн ажил гарах гэх мэт явж чадахгүй хүмүүс гардаг.
      • Би 2024 оны 29-30нд яг тэмцээнд оролцоно. Хэрвээ 23К, 42К-ийн сугалаанд тэнцээгүй тохиолдолд бусад сугалаагүй тэмцээнд оролцох болно.
      • Би байрны мөнгөө захиалга хийх үеэр шилжүүлэх болно.
      • Хэрвээ би 2024 оны 6 сард гэнэтийн ажил гарвал орныхоо хүнийг олоод тэр хүнээс байрны төлбөрийг авна, эсвэл анх төлсөн байрны мөнгийг Цаст-Уул клубээс эргүүлж авахгүй.
      • Байрны мөнгөнд даатгал, барьцаа, цэвэрлэгээний хөлс, Chamonix хотын татварын мөнгө орсон байгааг ойлгож байгаа.
    • Хэрвээ дээрхи бүх асуултанд YES гэж хариулсан бол яаралтай бидэнд мессэж бичээрэй. Амьдралыг бид тааж мэдэшгүй тул, хэрвээ ирэх жил ямар нэг гэнэтийн ажил гарч магадгүй гэж бодож байгаа бол бас битгий сандраарай. Өөрөө хувиараа 1-2 хоног захиалаад оролцох боломжтой. Бид яагаад эрт захиалж байна вэ гэхээр 10 хүний груп 1 тусдаа байр захиалга маш эрт дуусдаг. Ерөнхийдөө Мон Бланы марафоны тов гарсан өдөр хотын төвийн байрууд захиалга нь дуусдаг гэхэд дэлсдэхгүй болуу. Бид 3-4 хоногоор захиалдаг. Альпаар үзэж харах зүйлд их байдаг тул нэмэлт хоногоор очиж амардаг. Одоогоор байрны үнэ 3 хоногийн 195 евро (хоногийн 65 евро байна). Яаралтай холбогдоорой.
  • Машинаар явах уу? Галт тэргээр явах уу?
    • Хэрвээ өөрсдөө машинтай бол машинаар, машингүй бол Нараа ахын машин (9 хүн) эсвэл галт тэргээр явж болно. Галт тэргээр явах тохиолдолд эрт захиалбал билет хямд байдаг.
      Очоод тэмцээнд орох, газар үзэхэд машин хэрэгтэй. Машинтай очсон хүмүүсийн машинд суух болно. (Тэнд явсан машины бензиний мөнгөө хувааж төлнө)
  • Хоол хүнсээ хэрхэн бэлдэх вэ?
    • Жил бүр бид хувийн тогоочтойгоо явдаг (Нараа ах, Чимка, Баагий эгчээ маш их баярладаг шүү).
      Хоол хүнсээ бид ихэнхидээ бэлдээд эсвэл дэлгүүрээс аваад хамтарч хийдэг.
  • Хүүхдээ дагуулаад явж болох уу?
    • Хүүхдээ дагуулаад ирээрэй. 2016 оноос хойш төрсөн бол хүүхдийн гүйлтийн тэмцээнд орох, хамт ирсэн хүүхдүүдтэй тоглох гээд сайхан дурсамж үлдээдэг. Хүүхдээ тэмцээнд бүртгүүлэхдээ энэ линкээр орж бүртгүүлээрэй.
  • Гүйхгүй ч гэсэн хамтдаа явж болох уу?
    • Болно. Бидэнтэй хамтдаа 2-3 хоногийг Альпт хөгжилтэй өнгөрүүлэхийг уриж байна.
  • Илүү удаан Альпт байгаад аялмаар байгаа тохиолдолд яах вэ?
    • Хэрвээ 7 хоног Альпаар аялаад зугаалмаар байвал уулаар Итали хүртэл яваад Торино үзэх боломжтой. Манай клубээс оролцох хүмүүс байгаа тул холбогдоорой.

Байрны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, зураг хармаар хүсэлтэй бол линкээр орж харах эсвэл Сигнал груп рүү бичнэ үү.

2022 оны тэмцээн ба аялалын зургуудаас үзэх (зөвхөн гишүүд нэвтрэх)
2021 оны тэмцээн ба аялалын зургуудаас үзэх (зөвхөн гишүүд нэвтрэх)