Гишүүнээр элсэх

Цаст-Уул клубт гишүүн болохын тулд доорх шат дарааллыг дагаж бүртгүүлнэ үү:

  1. Гишүүнчлэлийн лавлагаа бөглөх
  2. Гишүүнчлэлийн хураамж онлайнаар 25 евро төлөх
  3. Паспорт эсвэл оршин суух үнэмлэх (carte de séjour)

Дээрхи гишүүнчлэлийн лавлагаa, паспорт эсвэл оршин суух үнэмлэхний(carte de séjour) зургийг аваад, эсвэл хуулбарыг [email protected] хаягаар илгээгээрэй.

Анкет болон оршин суух үнэмлэхний(carte de séjour) хуулбарыг даатгал болон клубын тайланд хавсаргах учиртай бөгөөд ингэснээр Франц улсад албан ёсоор холбоо, ТББ-ын гишүүнчлэлд бүртгэгдэж байгаа хэрэг болно. Мөн бид таны хувийн мэдээллийг гадагш дамжуулахгүй байх үүрэгтэй.

Гишүүнчлэлийн хураамж нь клубын үндсэн үйл ажиллагааг дэмжих зорилготой ба цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг болох юм.