Клубт хандив өгөх

Хандив өргөх

Клубт хандив өргөх тохиолдолд тусгай  онлайн линкээр ороод илгээнэ үү.

Уг линк нь гишүүнчлэлийн төлбөр давхар төлөх зориулалттай тул доорхи хэсгийг анхааралдаа авна уу:

  1. Линкээр ороод өөрийн хувийн мэдээллийг оруулна.
  2. “Certificat médical date” (Эрүүл мэндийн бичгийн дуусах хугацаа) хэсэгт өнөөдрөөс 1 жилийн дараахь он сар хугацааг оруулна. Жишээ нь: өнөөдөр 2023 оны 5 сарын 30 бол 2024-05-30 гэж оруулна.
  3. “Зураг вэбсайтад тавих зөвшөөрлийн” хэсгийг Тийм эсвэл Үгүй аль нэгийг сонгоно.
  4. Хандивын доод хэмжээ 25 евро болно. Хэрвээ 25 евроноос дээш хандив өргөх тохиолдолд 25 * XXX байдлаар оруулна уу. Жишээ нь 100 евроны хандив өргөх тохиолдолд эхлээд “Inscription annuelle : 25,00€” хэсгийг чек хийж зөвшөөрнө. Дараагийн нүдэнд 4 гэсэн тоог сонгох юм. Баярлалаа.

Хандив ба татварын хөнгөлөлтийн талаар

Францад ажиллаж амьдарч байгаа тохиолдолд та татварын хөнгөлөлт хүртэх боломжтой.

Та дараахь шатлалаар бидэнд хандив өргөөд татварын хөнгөлөлтийг хүртээрэй.

  1. Клубт хандив өгөх
  2. Клубээс таны хандивыг хүлээж авсанаар таньд имэйлээр татварын баримтыг илгээх болно.
  3. Татварын тайлангийнхаа “Хандив” гэсэн хэсэгт хандиваа (хэмжээ ба хүртэгч) оруулна уу.
    (Та татварын баримтаа татварын мэдүүлэгтээ хавсаргах үүрэггүй болсон ч татварын хяналт шалгалт хийсэн тохиолдолд 6 жилийн хугацаанд хадгалах нь найдвартай.)
  4. Таны хандивын тодорхой хэсгийг дараа жил нь орлогын албан татвараас хасна

Мөн та биднийг дэмжих бусад аргуудын талаар (биет бус хандив, ур чадварыг ивээн тэтгэх, гар бие бидний үйл ажиллагаанд туслаж оролцох гэх мэт) олж мэдэх боломжтой. Бидэнтэй имэйлээр холбогдоно уу.