Corrida de Noël-2023

12 сарын 26нд Санта Клаусын гүйлт гэж нэрлэгддэг Corrida болж өнгөрлөө. Манай клубээс Чимка гүйж, харин маш олон хүмүүс сайн дурын ажилтанаар оролцлоо. Ганаа, Саруул, Дашка, Анар, Дэнсмаа, Дээгий, Анхаа, Амка нартаа баярлаж талархасанаа илэрхийлье. Амжилттай гүйлтийн тэмцээний ард үргэлж мундаг, сайхан сэтгэлтэй сайн дурын ажилтнууд байдаг билээ. Буян нь дэлгэрэх болтугай.

New Year Party-2023

12 сарын 9-нд бид клубийн Шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ. Шинэ жилийн үдэшлэгийг зохион байгуулагчид болох Дээгий, Гэрлээ, Оогий нар амтат дарцыг буудуулж албан ёсоор эхлүүллээ. Үдэшлэгийн дресс код нь Great Gatsby байсан ба шилдэг хувцаслалтыг бид шалгарууллаа. Гангалж ирсэн бүх сайхан бүсгүйчүүддээ баярлалаа!! Өвлийн өвгөн ааваар Амка томилогдож хүүхэд бүрт бэлэг гаррдуулж …

Paris Ekiden-2023

11 сарын 5-нд Парис Экиден: Францын хамгийн том буухиа тэмцээнд бид амжилттай оролцлоо. Энэ тэмцээнд манай клубээс 6 багаа нийт 33 хүн оролцлоо. Rambo, Falcons, BlackPink, Tsast Uul Leopards, Hurd, Hanggai багынхандаа бүгдэд баяр хүргэе!!Тэмцээнд орсоны дараа бид Нараагийн ресторанд хоол идэж, хөгжилдлөө. Энэ өдөр клубийн гишүүн Ээгий, Оогий, Дөлгөөний төрсөн өдөр таарч, хамтдаа бид …

Paris Ekiden

Цаст-Уул дуугаа дуулж байна, Цаст-Уул бүжгээ хийж байна!!!🏃‍♀️🏃🕺🏃🏃‍♀️Бид нар бүгдийг бүтээнэ, бид нар бүгдийг сөнөөнө!!!🏃‍♀️🏃🕺🏃🏃‍♀️ Парис экидений хөтөлбөр: Дугаар авахдаа багаас нэг хүн эсвэл нилээд хүн байсан ч болно. Энэ өдөр ирж чадахгүй, чадаагүй хүмүүс нь бүтэн сайны өглөө ирээд багын хүмүүсээсээ дугаараа аваарай.Хамтдаа дугаар авмаар байгаа хүмүүс Сигнал груп рүү бичээрэй.Эрүүл мэндийн бичгээ эртбүртгүүлсэн …

Мэргэжлийн дасгалжуулагчтай бэлтгэл

Мэргэжлийн дасгалжуулагчтай өнөөдөр бэлтгэл хийлээ. Nathan нь Спринтийн мэргэжлийн дасгалжуулагч ба 1 өдөр бидэнд маш үнэтэй зөвөлгөө өгч бэлтгэл зохион байгууллаа.Өнөөдөр бид бие халаалт, гүйлт сайжруулах олон төрлийн дасгалууд хийлээ.Мөн холоос ойроос 11 хүн бэлтгэлд ирж маш идэвхитэй оролцсон ба ирсэн бүх хүмүүст Экидэнд амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

Наадам-2023

Энэ жил бид анх удаа наадмыг клубээрээ тэмдэглэж өнгөрөөлөө.Бид Монгол бичгийн ательер, Уран зургийн ательер, Шагай наадгай, Даалуу, Шилдэг дээл шалгаруулах тэмцээн, Хөгжөөнт тоглоом зэрэг маш хөгжилтэй дурсамжтай сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Дэнжийг хотойтол бүжицгээж хөгжилдлөө.Мөн биелгээ хийж бүжиглэсэн бяцхан хүүхдүүддээ бэлэг гардуулж өгсөн. Юуны түрүүнд Монгол бичгийн ательер ажиллуулж маш олон хүнд Монгол бичиг …

Mont Blanc update 19 juin

Сайн байцгаана уу, Энэ удаа бага зэргийн хатуу пост орууллаа. 25 хүн явах учир дор бүрнээ уншаад манайхан аялалдаа бэлдэцгээе! Байр болон унааны талаар эндээс уншаарай.Энд дугаараа хэрхэн авах, хоол хүнсний зохицуулалт, хот доторхи унаа, байр-2 т 1 сул орны мөнгийг хэрхэн хамтарч төлөх, байрнуудын барьцаа мөнгөний талаар бичие. Дугаар (Dossard) авах: Дугаар авахдаа өөрийн …

Mont-Blanc update 18 juin

Сайн байцгаана уу, Mont Blanc-ий хамгийн сүүлийн үеийн мэдээг хүргэе. Байр, унааны талаар бага зэргийн өөрчлөлт орууллаа. Дор бүрнээ шалгаарай. Энэ удаа 25 хүн явж байгаа тул бүгдээрээ бие биенээ бодолцъё. 25 хүний сэтгэлд 100% нийцэхээр хөтөлбөр гаргах бас хүндрэлтэй. Энд хэдий тойм хөтөлбөр гаргаж байгаа ч очоод бас өөрчлөгдөх магадлал өндөр шүү. Сайхнаар эсвэл …

Adidas-10K review

Adidas-10K-д бид амжилттай оролцлоо. Нийт 18 хүн гүйсэн байна. Энэ жил их халуунаас болоод бас бэлтгэл бага зэрэг муугаас болоод ихэнхи маань хүсч байсан цагтаа багтааж гүйсэнгүй. Дараа жил бид нар Адидаст дахин хүчээ сорих болно.

Mont Blanc update 12 juin

Сайн байцгаана уу, Mont Blanc-ий хамгийн сүүлийн үеийн мэдээг хүргэе. Mont Blanc ирж очих, Chamonix дотор явах унаа, байшин, тэмцээний талаархи мэдээлэл орууллаа. Унаа Нараа ахын машинаар явах хүмүүс ирж очих 100 еврог төлөх болно. Төлбөрөө 6 сарын 14ний дотор төлж барагдуулах юм.Chamonix дотор Нараа ахын машинд суух хүмүүс тэндээ бензиний мөнгөө тооцож төлнө. Байр …