Энэ жил бид анх удаа наадмыг клубээрээ тэмдэглэж өнгөрөөлөө.
Бид Монгол бичгийн ательер, Уран зургийн ательер, Шагай наадгай, Даалуу, Шилдэг дээл шалгаруулах тэмцээн, Хөгжөөнт тоглоом зэрэг маш хөгжилтэй дурсамжтай сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Дэнжийг хотойтол бүжицгээж хөгжилдлөө.
Мөн биелгээ хийж бүжиглэсэн бяцхан хүүхдүүддээ бэлэг гардуулж өгсөн.

Юуны түрүүнд Монгол бичгийн ательер ажиллуулж маш олон хүнд Монгол бичиг зааж өгсөн Хачингоод маш их баярлалаа!

Хүүхэд томчуудад уран зургийн хичээл зааж өгсөн Гэрлээд маш их баярлалаа!

Даалуу team : Хаа ч явсан даалуутайгаа

Шагай наадгай team : Энэ их өрсөлдөөнөөс түрүүлсэн хүн мундаг шүү. Оогий!

Ариунаа эгчийн Монгол бүжиг! Браво!!

Шагайн тэмцээний азтан : Хосоороо Galerie Lafayette -ын Chef ын сургалтанд суухаар болсон Оогий аваргадаа баяр хүргэе!! 👏🏻🙌🏻🎉👩🏻‍🍳 👩🏻‍🍳

YES/NO тэмцээний аварга Мөнх-Эрдэнэ 🎉👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻 2 ч тэмцээнд 2р байр эзэлсэн Тэргэл маань дараагийн аварга болоод шагналаа авна шүү Тэргэлээ!! Мундаг байсан шүү! 👏🏻😄😍🥰🥰🥰

Хамгийн гоё дээлтэй миссээр шалгарч 11 сард болох Экидэн тэмцээний эрхээр шагнуулсан Ариунаа эгчдээ бас баяр хүргэе! 👏🏻👏🏻👏🏻 🥰

Шилдэг дээл шалгаруулах тайзны алхалтаас😊

Ирэх жилийн наадмаар дахин хөгжилдөж наадацгаая.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн