Mont Blanc update 19 juin

Сайн байцгаана уу, Энэ удаа бага зэргийн хатуу пост орууллаа. 25 хүн явах учир дор бүрнээ уншаад манайхан аялалдаа бэлдэцгээе! Байр болон унааны талаар эндээс уншаарай.
Энд дугаараа хэрхэн авах, хоол хүнсний зохицуулалт, хот доторхи унаа, байр-2 т 1 сул орны мөнгийг хэрхэн хамтарч төлөх, байрнуудын барьцаа мөнгөний талаар бичие.

Дугаар (Dossard) авах:

Дугаар авахдаа өөрийн сонгосон өдөр цагтаа авахыг санал болгож байгаа. Учир нь цаггүй очихоор маш урт дараалал үүсч зохион байгуулагчдад хүндрэл учирдаг.

Хэрвээ дугаараа сонгож амжаагүй бол 6 сарын 23 (Баасан гаригийн) өглөө цагаа сонгох боломж дахин олгох юм байна. Тэр үеэр мэйл ирвэл линкээр ороод цагаа сонгоорой. Өдөр нь бол ойлгомжтой 23нд байна.

АНХААР-1 ! Тэмцээний өдөр (19К,23К) буюу 24-д нэг ч ДУГААР ТАРААХГҮЙ.
АНХААР-2 ! Mont Blanc-д хүний өмнөөс дугаар авахыг хориглосон байдаг. Учир нь оролцогч бүр өөрсдөө биеэр очоод ЗААВАЛ АВЧ ЯВАХ зүйлсийг шалгуулаад, ID-аа давхар шалгуулаад дугаар авдаг.

Цагийн хуваарь дээр 23ны өдөр 09:00-21:00 хүртэл дугаараа авч болно гэж бичсэн байна. Хэрвээ энэ цагт амжиж дугаараа авахгүй бол тэмцээнд орж чадахгүй.

Дүрэм журам нь төвөгтэй санагдаж магадгүй ч энэ бол Дэлхийн ноён оргилын нэг Альпийн нурууны алдарт марафон бас хүн бүр ороод байх боломжгүй (сугалаагаар таарна, бүртгэл нь өмнөхь жилийн 9 сард дуусчдаг гэх мэт) учир дэг журам нь бас тэрийгээ дагаад хатуу байдаг юм байна лээ.

Хүн бүр очиж байгаа машины хүмүүстэйгээ хамт авбал энэ жил хялбар байх болуу.

  • 3.8К Vertical-д орох Манлай Гэрлээ 22нд орой 21 цагаас өмнө очиж амжихгүй бол 23ны өдөр тэмцээнээс 1 цагийн өмнө хүртэл дугаараа авч болно. 16h-c.
  • 22нд очих Шижрээгийн машины хүмүүс 23нд өөрсдийн захиалсан цагаас очоод аажуухан авч болно.
  • 23нд очих Нараа ахын машины хүмүүс 23нд 21 цагаас өмнө очиж дугаараа аваарай.
  • Нийтийн унаагаар очих хүмүүс (Нараа эмэгтэй, Ганаа, Байгалаа) нар 23нд очоод захиалсан цагуудад очоод аваарай.

Хоол хүнс:

Байрлах байраараа хоолоо яриж шийдэцгээе. 2 байр дундаасаа төлөх нь BBQ болон хоолны мах.
Чимка Шижрээ 2 түрүү долоо хоногт хүнсний зах ороод маш сайхан мах 20КГ!!!!! авсан. Маш их баярлалаа! 20кг махнаас Чимка BBQ-д бэлдээд төрөл бүрийн амтлагчаар дараад, амталсан гэсэн. Бас шөлтэй хоолонд зориулаад ясыг нь шулсан гэсэн бүр. Маш их баярлалаа!

Байр-1н хүмүүс хоолоо Чимка, Нараа ахтай яриарай😊


Байр-2н хүмүүс 2хон хоног учир иймэрхүү байх болуу гэж бодож байна:
23-ны орой : Паста (тэмцээнд бэлдээд нүүрс ус ихээр идэж, хуримтлуулах)
24-ний өглөө : банана, чанасан өндөг, кофе (өглөө тэмцээнтэй тул хүнд идэхгүй)
24-ний өдөр: 23км ийн хүмүүсээ хүлээнгээ хот дотроо хөнгөн хоол авч идэх (эсвэл буцаж ирээд хоолоо идэх)
24-ний орой: 2 байраараа BBQ хийх
25-ны өглөө: банана, өндөг, кофе (байрнаасаа гарах, check-out)

Санал бодлоо хэлээрэй.

Хот доторхи унаа:

Chamonix доторхи унааг хүснэгтээс харвал бичээгүй байгаа. Вагоноор очих хүмүүс (Нараа эмэгтэй, Ганаа, Байгалаа, Бараа, Хөтүлүн) хот дотроо унаагүй тул зарим машин (Шижрээ, Манлай, Нараа ах) 2 удаа явах боломжтой бол яваад, эсвэл нийтийн тээврээр яваарай. Энэ талаар очоод бас ярихад боломжтой.

Байр-2-т нэг хүний зай байгаа:

Анх Chamonix явах байр захиалахад (2022 оны 10 сард) ойролцоогоор 20 хүн явна гээд 2 байр захиалсан. Гэвч байр-2 т нэг сул зай байгаа тул явж бгаа хүмүүстээ хуваагаад хамтраад төлье гэж бодож байна. 130 еврог нийт гүйж байгаа 13 хүнд (Азаа, Нараа эмэгтэй, Дөлгөөн, Анхаа, Том Дээгий, Ганчимэг, Нараа ах, Чимка, Анар, Гэрлээ, Байгалаа, Дэлгэрмаа, Манлай) хуваагаад нэг хүний 10 евро нэмж Дээгийд (Манлай) өгөөрэй. Дансаар биш бэлэн мөнгөөр өгөөрэй гэсэн шүү.

АНХААР-1 !! Ирэх жил Mont-Blanc явах хүмүүс хэрвээ ЯВНА гэж ирцээ өгсөн бол шууд байрны төлбөрөө хийдэг болно. Хэрвээ явж чадахаа больсон тохиолдолд орныхоо хүнийг олох, эсвэл төлбөрөө буцааж авахгүй байх юм. Ингэснээр байр захиалсан, өөр хамт явж байгаа хүмүүстээ төвөг чирэгдэл учруулахгүй болох юм. (Энэ жил анх захиалахад хэдийгээр энэ дүрмийг хэлсэн ч явахаа больсон хүмүүс маань сонсоогүй эсвэл ойлгомжгүй байсанаас ийм байдал үүслээ.)
АНХААР-2 !! Хэрвээ энэ байдал сайжрахгүй бол ирэх жилээс ХҮН ТУС БҮРДЭЭ байр, өрөөгөө өөрсдөө захиалдаг болно. Энэ жил явахаа больсон хүмүүс орныхоо хүмүүсийг олж өгөөгүйгээс зб хийж бгаа хүмүүс орны хүн хайж маш их цаг алдасныг хэлье😓

Байрнуудын барьцаа мөнгө:

Байр түрээслэхэд бид эхлээд заавал барьцаа мөнгө төлдөг. Байрнаасаа гарахад эвдрэл гэмтэл, бохирдол байхгүй бол энэ мөнгө буцаад бидэнд ирэх юм. Тиймээс дор бүрнээ хянамгай эмх цэгцтэй сайхан амарцгаая.

Байр-1н барьцааны мөнгөний талаар мэдээ ирээгүй байна.
Байр-2- барьцааны мөнгөний талаар шууд Дээгийгээс асуугаарай. Орох хүмүүст нь өөрөө хэлнэ гэсэн.

Явах бэлтгэл:

Эхний ээлжийн хүмүүс маань удахгүй 2 хоногийн дараа явах нээ!! Аль хэдийн ачаагаа бэлдээд, чемодандаа юмаа хийгээд эхэлсэн хүмүүс бас байна.

Өндөр уулан дээр цаг агаар байнга солигдож байдаг тул гүйх хүн мөн гүйхгүй хүн ч борооны цув, дулаан хувцасаа давхар бэлдэж ирээрэй.

Том тэмцээнд орно гээд догдолж байгаа хүмүүс, байгалийн сайханд амрана гэж байгаа хүмүүс, хүүхдүүдээ бас тоглуулж жаргаана гэж байгаа хүмүүс байгаа байхаа! Бэлтгэлээ сайн хийгээд очоод хамтдаа тэмцээнээ амжилттай дуусгаад жарган цэнгэцгээе!🥳🥳🥳

Хамгийн сүүлд:

Нийт 25 хүний аялалыг зохион байгуулж буй хүмүүстээ баярлаж талархаж байгаагаа хэлье:
Байр-1 бас Байр-2 захиалж, байрны бүх зүйлийг зохион байгуулж байгаа Азаа, Дээгий
Унаа гаргаад биднийгээ багтаагаад явж байгаа Нараа ах, Шижрээ, Манлай
Хоол хүнсээ эртнээс бэлдэж амталж, бэлдэж байгаа Чимка, Шижрээ
Гүйлтийн хуваарь гаргаад, бэлтгэл зохион байгуулсан Анар
Осол гэмтлийн даатгалыг урьдчилан бэлдэж өгсөн Дөөкөө
Ерөнхий зохион байгуулалтанд оролцсон Дөөкөө, Анар, Азаа
Бүгдэд маш их баярлалаа!! Одоо гүйгээд🏃, ууланд мацаад⛰️, хөлрөөд😅, уйлаад😭, буугаад😂, медалиа аваад🥇, дахиад уйлаад🥲, жаргах цаг🥳💃🕺 ирлээ.
Мөн анх удаа явж байгаа зориг золбоотой бүх гишүүддээ амжилт хүсье!! Нараа эмэгтэй, Ганаа, Гэрлээ, Ариунаа!!

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн