New Year Party-2023

12 сарын 9-нд бид клубийн Шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ.

Шинэ жилийн үдэшлэгийг зохион байгуулагчид болох Дээгий, Гэрлээ, Оогий нар амтат дарцыг буудуулж албан ёсоор эхлүүллээ.


Үдэшлэгийн дресс код нь Great Gatsby байсан ба шилдэг хувцаслалтыг бид шалгарууллаа. Гангалж ирсэн бүх сайхан бүсгүйчүүддээ баярлалаа!!


Өвлийн өвгөн ааваар Амка томилогдож хүүхэд бүрт бэлэг гаррдуулж өглөө. Сайхан сэтгэлт өвгөн аавд баярлалаа!!


Оны шилдэг гишүүнээр Азбилэгийг шалгаруулж клубийн логотой аяга мөн бусад шагналаар шагнаж урамшууллаа. Азбилэг нь 2023 онд маш идэвхитэй клубийн үйл ажиллагаанд оролцсон ба маш олон уралдаан тэмцээнд клубээ төлөөлж оролцсоныг хэлэхэд маш баяртай байна. 2023 онд Сахалт гүйлт, 20К de Paris, Adidas 10K, Ekiden, 10k de Paris гэх мэтчилэн маш олон тэмцээнд амжилттай оролцсон билээ. Дахин баяр хүргье!

Бид Монита зохион байгуулж бие биедээ бэлгээ солилцлоо. Энэ жил бүгд хүссэн бэлгээ авсан гэж найдаж байна.
Шинэ жилийн баярыг зохион байгуулсан гишүүд болох Дээгий Хурд, Гэрлээ, Оогийд баярлж талархаснаа илэрхийлье!
Мөн биднийг өөрийн ресторанд амтат сайхан хоол идээ ундаа элбэг дэлбэг угтаж авсан Нараа ахад баярлалаа!
Ирэх 2024 ондоо бүгд хурдтай хүчтэй байхыг хүсэн ерөөе!!!

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн