Сайн байцгаана уу, хүсэн хүлээсэн Mont Blanc-ий талаар шинэ мэдээлэл!!!!

Явмаар байсан бараг л хүмүүс маань бүртгүүлээд, эрүүл мэндийн бичгээ баталгаажуулсан байна! Харамсалтай нь энэ удаа Гэрлээ, Дэнсмаа 2 бүртгүүлж чадаагүй😔. Гэхдээ байгалийн сайханд амарахад яахав дээ тээ😃😃😃

Энэ жилийн ерөнхий зохион байгуулагч нараар Дөлгөөн, Чимка 2 маань шалгарлаа!!! YES!!! Энэ 2 маань жил бүр явсан туршлагатай бас шинийг эрэлхийлэгч хүмүүс тул сайхан зохион байгуулна гэж найдаж байна!!!! Харамсалтай нь бид зөвхөн 2-3 хоног явна. Энэ өдрүүдээ тултал нь сайхан явцгаая. Иймээс байр, унаа, хэрхэн Шамони явах, юу авч явах, тэнд очоод юу хийх гэх мэт зүйлийн талаар шууд Дөлгөөн, Чимкатай холбогдоорой. (Би орлон тоглогчийн суудалд сууж байна, кк)

Яаралтай асуух зүйлс байна, доорхи анкетэд МАШ МАШ яаралтай хариулаад Дөөкөө рүү (эсвэл Чимка руу) илгээгээрэй.

  1. Шамони хэд хоногоор явахаа шийдсэн 2 хоног/ 3 хоног/ шийдээгүй
  2. Шийдээгүй бол яагаад?
  3. Байрны мөнгөө шилжүүлсэн : Азаа руу/ Дээгий рүү/ шилжүүлээгүй
  4. Шилжүүлээгүй бол хэзээ шилжүүлэх вэ?
  5. Шамони руу хэрхэн явахаа шийдсэн : галт тэргээр/ онгоцоор/ машинаар/ хэний машинаар/шийдээгүй
  6. Шийдээгүй бол хэзээ шийдэх вэ? 5 сарын XXX өдөр
  7. Шамони очоод хотоор явах унаагаа шийдсэн : хэний машинаар /шийдээгүй
  8. Би 23км/10км-т гүйнэ. Бэлтгэлээ эхэлсэн/эхлээгүй
  9. Эхлээгүй хүмүүс яагаад?

Байр, унааны талаар шинээр мэдээ:

  1. Албан бус мэдээгээр Парис->Шамони галт тэрэгний билет дууссан байна.
  2. Дээгийгийн байранд сул 2 ор байсан ч Анхаа, Дээгийгийн ах эгч нар Женевээс ирж дүү нараа дэмжихээр болсон тул хамтдаа байсан нь дээр болуу гээд Азаагийн байрнаас 2 хүнийг Дээгийгийн байр руу оруулах боломжтой эсэхийг одоогоор асууж байна. Гэрлээ, Нараа ах 2 аль ч байр нь болно гэж хариулсан. Ганаа эгчээс тодруулга хүлээж байна.
  3. Унаагаа шийдэж амжаагүй байгаа хүмүүс байвал Нараа ахтай холбогдоод, 6-с дээш хүн явах бол хүний нэг талдаа 50 евро (2 талдаа 100 еврогоор) машинаар явах боломжтой гэж хэлсэн. Хэрвээ 6-с доош хүн байвал бензиний үнэ өндөр тул, өөрөө бас нийтийн тээвэр эсвэл хүний унаанд дайгдаж явна гэсэн. Тэнд очоод найзаасаа 5 хүний суудалтай машин түрээслээд хот дотроо хөдлөнө гэсэн. Тиймээс унаагаа шийдээгүй байгаа хүмүүс байвал яаралтай бичээрэй.
  4. Дэнсмаа харамсалтай нь энэ жил явж чадахгүй гэсэн. Тиймээс орондоо явах хүнээ олоод Дээгийд дамжуулж хэлээрэй.
  5. Шамониас цаашаа үргэлжлүүлээд Итали руу уулан аялал хийх хүмүүс ирцээ өгөөрэй.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн