Парисын марафоны эргэн тойронд болсон үйл явдлын тойм

4 сарын 2-нд болсон Парисын марафонд оролцохооор Англиас 3 гүйгч, дасгалжуулагчаар Америкаас 1 гүйгч, Францаас 3 гүйгч нар оролцлоо. Цаст-Уул клубийг төлөөлж Анар гүйгч нарыг Париc хотыг танилцуулах, бэлтгэл хамт хийх зэргээр маш тааламжтайгаар хүлээж авч уулзаж танилцлаа.

4 сарын 1 : Paris Run for All

Бид бүгд энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй тамирчин хүүхдүүдийг дэмжих хандивын 4км-н гүйлтэнд оролцлоо. Цаст-Уул клубээс Анар, Зулаа, Чимгээ, Дөлгөөн, Байгалаа, элчин сайдын яамнаас Уянгаа, Англиас ирсэн 2 гүйгч, Канадаас ирсэн 1 гүйгч, Америкаас ирсэн 3 гүйгч, сайн дурын ажил хийсэн Саруул бид нар гүйлээ.

Дараа нь бид кафед ороод Америкаас ирсэн элит тамирчин Ирисийн зөвөлгөөг сонсож, асуулт хариулт өрнүүллээ. Энэ үеэр гүйлтийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгснөөс гадна шинээр гүйж эхэлж байгаа гүйгчдэд илүү мэргэжлийн түвшинд сонирхох урам өгсөн үр дүнтэй ярилцлага болсон ба организм ус хэрхэн нөөцөлдөг вэ, энергээ хэрхэн хуваарилах вэ, зүүрхний цохилтоо хэрхэн тохируулж гүйх вэ гэх мэт миний урьд хожид сонсож байгаагүй маш сонирхолтой яриа өрнүүллээ.

Ирис эгч өөрөө бүтэн марафоныг 2 цаг 52 мин-д дуусгадаг маш мундаг гүйгч эгч байлаа. Мөн өөрөө гүйлтийн албан ёсны дасгалжуулагч сертификаттай ба Англиас ирсэн 3 гүйгчийг өөрөө дасгалжуулдаг юм байна. Энэ гүйгчээс зөвөлгөө, хичээл авахыг хүсвэл энэ талаар Анараас илүү дэлгэрэнгүй асууж лавлаарай.

4 сарын 1 : “Marathoons pour les enfants”

5-12 насны хүүхдийн гүйлтийн тэмцээнд манай клубийн хамгийн бяцхан гишүүд болох Анужин, Билгүүн, Үжин амжилттай оролцлоо. Ирээдүйн гүйгч нартаа баяр хүргэе!

4 сарын 2 : Парисын марафон “Schneider Electric Paris 2023”

Парисын марафонд Англиас ирсэн 3 гүйгч, Францаас оролцож буй 3 гүйгч хүч хурдаа сорилоо.
Клубээс дэмжихээр Анар, Сэцэнээ, Чимка нар очсон бол Саруул сайн дурын ажилтанаар ажилласан ба бүх гүйгчид маань амжилттай замаа дуусгаад өөрсдийн рекордоо тогтоогоод барианд орж иржээ. Бүх гүйгчиддээ дахин баяр хүргэе!

4 сарын 3 : Ирис дасгалжуулагчийн хичээл

Ажлын өдрийн орой байсан ч Анар, Ээгий нар очиж хувийн хичээл авсан ба маш их үр дүнтэй байсан талаар хүүрнэлээ.

Марафонд оролцсон, дэмжсэн, сайн дурын ажилтанаар ажилласан бүх хүмүүстээ баяр хүргээд дараа жилийн марафонд улам олуулаа хүчээ сорихыг хүсье.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн