Цагаан сар-2023

Клубын гишүүн Ганаа эгчийнд бид Цагаан сараа тэднийд тэмдэглэлээ.
Гүйлтийн групийн дүрмээр өглөө 09:30-д Lac de Créteil-д цуглаад, нуураа тойрч гүйлээ. Энэ өглөө маш хүйтэн салхитай байсан ч бууз, чанасан мах, нийслэл салат хийсэн гэж сонсоод эрч хүчтэйгээр амжилттай гүйж дуусгаад, дээлээ сольж өмсөөд Ганаа эгчтэй золголт хийсэн.

Яг л Монголд байгаа мэт халуун дулаанаар угтан авч, амттай идээ хоолоор дайлсан Ганаа эгчдээ дахин дахин баярласанаа илэрхийлье. Мөн Чимка маань үдээс хойш нь ажилтай байсан тул гүйлт тараад шууд харьсан ч бидэнд гайхалтай сюрприз болох амтат бялуу үлдээгээд явсан байв.
(Баяр учраас бид бас найрын дугараатай, даалуутайгаа байсан.)

Ирэх жилийн Цагаан сар хол байна даа хол байна.

Цагаан сар-2023

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн