Хөтөлбөр – Schneider Electric marathon de Paris 2023

4 сарын 2 ням гарагт дэлхийн алдарт Парисын 42.195км марафонд оролцохоор Америк, Англи, Ирландаас Монгол гүйгчид ирж байгаатай холбогдуулан бид хөгжөөн дэмжихээс гадна тэмцээнд оролцоно.

Парисын марафон 2023-ны эргэн тойронд болох үйл ажиллагааны тухай:

  • 🚩Paris Run For All хандивын гүйлт эсвэл алхалт – 4 сарын 1 (хагас сайн 09:00) 4km- 12наснаас дээш
    Өглөө 08:30-т Rue de l’Amiral de Coligny, 75001 Paris RUN FOR ALL тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан хандивын 4км гүйлт/алхалтад бүртгэлээр оролцоно. Энэ үеэр Монгол улсаас анх удаа дэлхийн их 6 марафоныг дуусгаж 6 од медаль авсан sub-elit гүйгчтэй уулзаж туршлага солилцох боломжтой. Сонирхсон хүн бүрд нээлттэй.
    • Заавал бүртгүүлнэ (12 евро).
    • Дугаараа өмнөхь өдөр нь авч болно, эсвэл хагас сайнд тэмцээний өглөө очоод шууд авч болно.
      • Дугаараа тэмцээнээс өмнө авах бол: 3 сарын 30 (Пүрэв) 3:00 pm – 8:00 pm
        3 сарын 31 (Баасан) 3:00 pm – 8:00 pm Porte de Versaille
      • Дугаараа тэмцээний өглөө (хагас сайнд) авах бол: 4 сарын 1-нд 8:00 am – 9:00 am Rue de l’Amiral de Coligny in Paris, тэмцээний эхлэл хэсэг
    • Болох газар: Rue de l’Amiral de Coligny, өглөө 08:30-c
    • Бүртгэлийн сайт: Paris run for all
  • 🚩Marathoon’s Paris Course pour les enfants – 4 сарын 1 (хагас сайн 14:00-с) зөвхөн хүүхдүүдэд 5-12 нас. Заавал бүртгүүлнэ. Үнэ төлбөргүй.
    Болох газар: Parc Montsouris, 14:00-с
    Бүртгэлийн сайт: Course pour les enfants
  • 🚩Парисын марафон (Монгол гүйгчдээ хөгжөөн дэмжих) – 4 сарын 2 (бүтэн сайн) Анар гүйгчдээ дагуулаад, Монголчуудаа дэмжинэ. Өглөөний гүйлтээ 11 цагт Arc de Triomphe-д өндөрлөж Монгол гүйгчдээ угтах болно. 13 цагт өдрийн хоол хамт идэж дэлхийд алдартай Шнайдэр марафоныг амжилттай дууссан баярыг тэмдэглэх болно. Сонирхсон хүн бүрд нээлттэй.
    • Уулзах газар: Arc de triomphe өглөө 09:30-с

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн