Marathon Mont-blanc 2023 review

2023 оны 6-р сарын 22-25 хооронд Mont-blanc Chamonix marathon KMV, 10K, Étoile DUO, 23K, 42K, 90K, Mini Cross, Young Race гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж 83 орны 11000 гүйгч +30 хэмийн халуун өдөр алдарт Альпийн нуруунд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорьсон энэхүү тэмцээнд БНФУ нийслэл Парис хот дахь TSAST-UUL спорт клуб 3 дахь удаагаа оролцсон бөгөөд энэ удаа 2 гүйгч KMV (хэт өгсүүр) 3.8км, 5 гүйгч 10км, 6 гүйгч 23км болон хүүхдийн Mini Cross ангилалд 4 бяцхан гүйгч тус тус амжилттай оролцлоо. Гүйгчдийг маань хөгжөөн дэмжихээр тэдний гэр бүл, найз нөхөд болон Талын цацал нийгэмлэгийн төлөөлөл хүрэлцэн ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Ажил, сургууль, өдөр тутмын завгүй амьдралынхаа нэгэн хэсэг болгож эрүүл бие бялдар, оюун ухааны тэсвэр шаардах гүйлтийн спортыг хэвшүүлэн хичээллэж буй нийт гүйгч гишүүдээрээ бахархаж байна.

Та бүхэндээ халуун баяр хүргэж, ирэх жилийн тэмцээнд илүү амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе!

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн